Оюутны программчлалын үндэсний XIII олимпиадын дүн гарлаа

Share Button

Монголын их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг оюутны программчлалын үндэсний 13-р олимпиадыг МУИС-ийн ХШУИС, Олимпиадыг зохион байгуулах хорооноос 2023 оны тавдугаар сарын 17-20-ны өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадад хамтрагчаар болон хандивлагчаар  Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia,  ICT  групп, Информатик хөгжүүлэх сан, Голомт банк, Unitel, And Global, Databank, Unlock, JamoGrand  зэрэг байгууллага, хамт олон  оролцов.  Олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 22-нд болов.Энэ удаагийн олимпиадад их дээд сургуулийн оюутнуудын 15 баг, программ хангамжийн компаниудын хөгжүүлэгчдийн найман баг оролцож, бодлого сонгон комиссоос дэвшүүлсэн 12 бодлогыг таван цагийн хугацаанд олон улсын олимпиадын дүрмийн дагуу бодсон бодлогын тоо ба бодолтонд зарцуулсан нийт хугацааны үзүүлэлтүүдээр программчлалын ур чадвараа сорин өрсөлдлөө. Эцсийн дүнгээр дараах багууд эхний гурван байранд шалгарлаа.

Их дээд сургуулийн оюутнуудын баг:

Шагналт байранд ШУТИС, МХТС-ийн А. Хүдэр дасгалжуулагчтай  CoreMind баг шалгарав.

Хөгжүүлэгчдийн  баг:

Эхний гурван байранд шалгарсан багуудыг зохион байгуулах хороо алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж хандивлагч UNITEL, JamoGrand ХХК, Голомт банк   байгууллагууд харгалзан 3, 2, 1 сая төгрөгөөр урамжуулав. Энэ намар болох Ази тивийн 47-р олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох багийг шалгарууллаа. 

Олимпиадад эхний байруудад шалгарсан болон амжилттай оролцсон бүх багуудад, хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд мөн зохион байгуулалтын ажилд идэвхитэй ажилласан  оюутнуудад гүн талархал илэрхийлж сурлагын, ажлын амжилт хүсье.

                                                    МУИС-ийн ХШУИС, МПҮОЗБ хороо

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар