МУИС-ийн гадаад оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэв

Share Button

МУИС-ийн гадаад оюутны төгсөлтийн баяр 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот өрөөнд боллоо. Уг төгсөлтийн баярын ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр хэлсэн үгэндээ “МУИС гэдэг их айлын нэг хэсэг болж бүтэн нэг хичээлийн жил суралцан өнөөдөр та бүхэн амжилттай суралцсан гэрчилгээгээ гардан авах гэж байна. Та бүхэн манай сургуулийн дэлхийн өнцөг булан дахь элч төлөөлөгч боллоо. Монгол хэлний мэдлэгээ улам сайн баяжуулж, ажил амьдралдаа ашиглаарай. Үргэлжлүүлээд дараагийн түвшний хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна”.

Төгсөлтийн баярт Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр, Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг, Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Т.Эрдэнэ-Очир, ахлах багш М.Жавхлан, ахлах багш Б.Баяртуул, ахлах багш Л.Халиун нар оролцож 15 орны 52 төгсөгчдөд гэрчилгээг нь гардуулж өглөө.

Бүтэн жилийн хичээл зүтгэлээ ийнхүү үнэлүүлсэн эдгээр төгсөгчдийн зарим нь үргэлжлүүлэн МУИС-д бакалаврын төвшинд суралцаж, хагас нь өөр мэргэжлээр монголын бусад их дээд сургуульд элсэж, үлдсэн хэсэг нь эх орондоо очин, улс үндэстнээ Монгол оронтой холбох гүүр болон ажиллах юм байна.

Оюутны хөгжлийн төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар