2021, 2022 онд МУИС-ийн номын санд нэмэгдсэн шинэ номын эмхэтгэлийг гаргалаа

Share Button

2021, 2022 онд МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт шинээр нэмэгдсэн номыг эмхэтгэн ном зүйн бүтээл болгон гаргалаа. МУИС-ийн номын сан нь сүүлийн жилүүдэд номзүйн бүртгэлүүдийг цувралаар гаргаж байгаа бөгөөд энэ удаа шинээр худалдан авсан болон бэлэг хандиваар ирж буй ном, хэвлэлийн бүтээгдэхүүний мэдээллийг цаг алдалгүй уншигчдад хүргэх зорилгоор жил, жилээр шинэ номын мэдээг эмхэтгэн ном болгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу МУИС-ийн Номын санд 2021, 2022 онд бүрдүүлэлт хийгдсэн шинэ номын мэдээг тодорхойломжийн аргыг ашиглан ном зүйн бүрэн бичилтэд оруулан уншигчдын оюуны хэрэгцээнд зориулан нийтийн хүртээл болгож байна.

Номын сангийн сан хөмрөг шинжлэх ухааны ямар салбарын, ямар хэлээр хэвлэгдсэн хэд хэчнээн номоор баяжсан хийгээд таны хэрэгцээт ном манай сан хөмрөгт ирсэн эсэхийг энэхүү бүтээлүүдээс харах боломжтой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар