Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж буй өнөө үед сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд нь улс орны тогтвортой хөгжилд нэн чухал юм. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад шинэ үеийн залуу судлаач, инженерүүдийг уриалан оролцуулах, судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүрээлэн буй орчин инженерчлэл оюутны эрдэм шинжилгээний хурлыг Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрөөр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “Хүрээлэн буй орчны инженерчлэл” зургадугаар эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 6-р сарын 2-нд Монгол Улсын Монгол Улсын Их Сургууль, Монголын Хүрээлэн Буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монгол Германы Хамтарсан Ашигт матлмалын Технологийн Их Сургууль, хамтран зохион байгуулж, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын харъяа Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, МУИС дээр хэрэгжиж буй Европын холбооны санхүүжилттэй Tacmee төсөл дэмжиж ажиллалаа.
Хуралд МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургуулийн нийт 23 оюутан илтгэл хэлэлцүүлж өрсөлдлөө.
Хурлын аман илтгэлийн төрөлд:
- Нэгдүгээр байр: МУИС ХШУИС Хүрээлэн буй орчны инженерийн IV ангийн оюутан Ц.Наранхүү
- Хоёрдугаар байр: МУИС ХШУИС Химийн боловсруулалтын технологи II ангийн оюутан Ц.Төгсхүслэн
- Гуравдугаар байр: ХААИС АЭС Экологи III ангийн оюутан Н.Энхзул.
Хурлын ханан илтгэлийн төрөлд:
- Нэгдүгээр байр: МУИС ШУС Физикийн тэнхимийн оюутан О.Баярцэцэг,
- Хоёрдугаар байр: МУИС ХШУИС Хүрээлэн буй орчны инженер IV ангийн оюутан У.Болорчимэг
- Гуравдугаар байр: ШУТИС-ийн Үйлдвэрийн экологи III ангийн оюутан Б. Өлзийхишиг, Г. Мөнхмолор нар тус тус эзэллээ.
ЗГХА, Усны газрын нэрэмжит шагналыг
- МУИС ХШУИС Хүрээлэн буй орчны инженер IV ангийн оюутан Б.Урангоо,
- МГТИС Хүрээлэн буй орчны инженер IV ангийн оюутан Т.Маргад-Эрдэнэ
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн нэрэмжит шагналыг
- МУИС ХШУИС Хүрээлэн буй орчны инженер IV ангийн оюутан Н.Сундайрий,
- ДХИС ОБС Гамшгаас хамгаалах, гамшиг судлал III ангийн оюутан.Б.Наранзул нар хүртлээ.
Эрдэм шинжилгээний хуралдаа амжилттай оролцож, судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бүх оюутнууддаа цаашдын ажил, сурлагад нь өндөр амжилт хүсье.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ОЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ ХӨТӨЛБӨР