Солонгос сангийн тэтглэг гардуулах 9 дэх ёслолын ажиллагаа Монгол дах БНСУ-ын элчин сайдын яаманд боллоо.
Тэтгэлэгийн батламжийг БНСУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд И Тэ Ру гардуулан өгсөн бөгөөд ёслолын ажиллагаанд Боловсрол соёлын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ким Гваншиг, МУИС ГХСС-ийн Солонгос судлалын тэнхимийн багш Д.Сайнбилэгт, Г.Эрдэнэчимэг, Б.Дулмаа, Ц.Цэрэндорж, Ким Жихёнъ нар болон мөн өмнө тэтгэлэг авч байсан бакалавр, магистрант, докторант оюутнууд хүрэлцэн ирсэн юм.
Солонгос сангийн байгууллага нь МУИС ГХСС-ийн Солонгос судлалын тэнхимийн солонгос судлалын чиглэлээр суралцаж буй 3 магистрант, 2 докторант тус бүрт 1600 долларын тэтгэлэг олгосон юм. 2005 оноос хойш өнөөг хүртэл бакалавр, магистрант, докторантад нийт 63 хүнд тэтгэлэг гардуулжээ.
Энэ удаагийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд:
№ |
Овог нэр |
Анги |
Тэтгэлэгийн хэмжээ |
1 |
ЦогтсайханЭнхтайван |
Магистрант |
1600$ |
2 |
ГанбаатарЦацрал |
Магистрант |
1600$ |
3 |
ДоржсүрэнХишигжаргал |
Магистрант |
1600$ |
4 |
СодномдоржЭнхчимэг |
Докторант |
1600$ |
5 |
БатнасанНандинтуяа |
Докторант |
1600$ |
Солонгос судлалын тэнхим
2012.12.26