ХБНГУ-ын Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улс, ХБНГУ-ын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, судалгааг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн суурин төлөөлөгч Виктор Франкт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Хүндэт доктор цол олголоо.
Хүндэт доктор цол олгох ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, Нийгмийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн дарга Ч.Тамир үг хэлж, Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франкийн товч намтрыг уншиж сонордуулав. МУИС-ийн захирал Д.Бадарч хүндэт докторт баяр хүргэн үг хэлж диплом, тэмдэг, өмсгөлийг гардуулан өглөө.