“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Share Button

МУИС-ийн захирал Д.Бадарч, Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ний гүйцэтгэх захирал Марк Мелеард нар өнгөрөгч баасан гаригт “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь цөмийн болон химийн технологи, геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа, семинар, хурал цуглаан зохион байгуулах, судалгаа, хөгжлийн зорилгоор нөөц бололцоо, мэдээлэл, тоног төхөөрөмж солилцох, ажлын туршлага хуваалцах, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллахад чиглэнэ.  

“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-аас ШУС, БУС-ын Геологи, геофизикийн тэнхмийн эрхлэгч доктор Ц.Баатарчулуун, ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн эрхлэгч, доктор Н.Эрдэнэ, дэд профессор Ц.Төгсөө нар, “Бадрах энержи” ХХК-аас Хүний нөөц эрхэлсэн захирал Ануар Каден, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбат нар оролцлоо.  Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК нь Монгол улсад хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлээд 25 жилийн түүхтэй бөгөөд хоёр улсын төрийн өмчит компануудын хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа юм. Дорноговь аймгийн нутагт 2006 онд Дулаан -Уул, 2010 онд Зөөгч овоо ордуудыг нээн илрүүлж, 2021-2023 онуудад Газар доор уран олборлох туршилтын үйлдвэрийг амжилттай ажиллуулсан байна. Уул уурхайн шинэ технологийг амжилттай хэрэгжүүлж яваа “Бадрах энержи” ХХК нь одоогоор олборлолтын үйлдвэр барьж байгуулахаар зорилго тавин ажиллаж байгаа билээ.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар