“URGENT” төслийн үр дүн, сайжруулах боломжийн талаар хэлэлцлээ

Share Button

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн үр дүнг нэгтгэн дүгнэх, сайжруулах боломжийн талаар хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг Итали Улсын Катани хотод 2023 оны долоодугаар сарын 28-30 өдрүүдэд төслийн хамтрагч байгууллага болох Катанын их сургууль (University of Catania)-д хийв.

Тус хуралд төслийн хамтрагч талууд болох таван улсын төлөөлөгчид оролцсон юм. Монгол Улсыг төлөөлөн Төслийн Монгол талын удирдагч профессор О.Алтансүх болон МУИС, ХААИС, МУИС-ийн Ховд салбар сургууль, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хот төлөвлөлт, судалгааны институтийн төлөөлөгчид оролцож, төслийн явц, үр дүнг танилцуулж, нэгтгэх цаашид сайжруулах боломжийн талаар хэлэлцлээ.

Уулзалтын гол зорилго нь төслийн оролцогч талуудын оролцоо, үүрэг, амлалтын биелэлтийг бодитоор хэлэлцэж, дүгнэх, тэдгээрийг нэгтгэх, сайжруулахад оршино.

Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/

Facebook холбоос: https://www.facebook.com/groups/urbangreenblue/permalink/1425987774833606/

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2023/07/Dissemination-report-Catania.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар