“URGENT” төслийн хүрээнд зуны сургалт зохион байгууллаа

Share Button

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд ENGAGE – Engaging Science for Resilience and Liveable Cities” зуны сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Эстони Улсын Тарту хотод 2023 оны наймдугаар сарын 06-20 өдрүүдэд төслийн хамтрагч байгууллага болох Эстонийн хөдөө аж ахуйн их сургууль (Estonian University of Life Sciences) нь 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. 

Тус зуны сургалтад долоон улсын (Эстони, Герман, Монгол, Энэтхэг, Итали, Филиппин, Малайз) оюутан, багш нар оролцсоноос Монгол Улсаас МУИС, ХААИС, МУИС-ийн Ховд салбар сургуулийн нийт 11 багш, оюутнууд хамрагдлаа. Төслийн Монгол талын удирдагч профессор О.Алтансүх “Хот суурин газрын усны менежмент” сэдвээр хичээл заав.

Уг сургалтын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай хотыг хөгжүүлэхэд чиглэгдсэн шинжлэх ухааны судалгааны ойлголт, онол, арга зүйг суралцагчдад заахад оршино.  

Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/   

Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/urbangreenblue  

Мэдэгдэл 

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй. 

Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна. 

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [280.80 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар