МУИС-ийн 2023-2024 оны хичээл сургалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ.
МУИС-ийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг есдүгээр сарын 01-ний 09:30 минутад хичээлийн I байрны урд талбайд зохион байгуулна. Нээлтээр оюутанд зориулсан үйлчилгээний танилцуулга, урлагийн клубийн тоглолтыг толилуулна.
МУИС-ийн номын сангийн 5 давхарт инновацын бүтээлийн үзэсгэлэн, 502 тоот өрөөнд нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна.
Эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд, оюутан суралцагч та бүхнийг нээлтийн ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын хүргэе!