МУИС-ийн Боловсрол судлал, Сэтгэл судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Сургах зүйн боловсрол олгох дээд курс”-т суралцахыг хүссэн багш нар дараах материалыг бүрдүүлнэ үү.
- Магистр, докторын дипломын хуулбар, /доктор бол зөвхөн докторынх/ дүнгийн хавсралт шаардлагагүй /нотариатаар баталгаажуулна/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Сургалтын төлбөр 350,000 төгрөгийг доорх дансанд тушаана. Баримтаа бүртгүүлэхдээ заавал авч ирнэ. Хаан банк 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/. Жич: төлбөрийн зориулалт хэсэгт сургах зүйн курсийн (СЗК-ийн) төлбөр гэж бичээд овог нэр, регистрийн дугаар, сургуулиа тодорхой бичнэ үү. /төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна/.
- Доорх линкээр орон ерөнхий мэдээллээ үлдээнэ үү. Бүртгэл 2023 оны есдүгээр сарын 16-ны 12:00 цагт хаагдана.
https://forms.office.com/r/HJutPeDFjx
- 2023.09.16-аас эхлэн 12 долоо хоногийн хугацаатай Бямба гариг бүрийн 10.00-14:50 цагийн хооронд МУИС-ийн 2-р байрны 236 тоот танхимд хичээллэнэ.
- Бүртгэлийн хураамж 3000 төгрөг.
- Эхний 30 хүнийг бүртгэнэ.
- Бүртгэл: 2023.09.04 – 2023.09.15-ны 12:00 цаг хүртэл бүртгэнэ.
Боловсрол судлал, Сэтгэл судлалын тэнхим
(МУИС-ийн хичээлийн 2-р байр, зүүн жигүүрийн 4 давхарт 449, 450 тоот танхим)
Утас: 99255594, 99211224