Монгол Улсын Их Сургууль болон “М ПЛАС” ХХК, Боловсролыг дэмжигч “Юнител Групп”, “М-Си-Эс Кока-Кола” ХХК-тай хамтран МУИС-ийн эрдэмтэн багш нарын 20 гаруй бүтээлийг цахим хэлбэрт хөрвүүлэн, хүссэн хүн бүр үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүллээ.
Төслийн хүрээнд ном бүтээлүүд цахим хэлбэрт шилжсэнээр олдоц муу, ховордсон сурах бичгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, сурлагын чанарыг ахиулах, багш эрдэмтдийн бүтээлийг боловсролын үнэт өв болгон хадгалах, багш оюутнуудын зайнаас ажиллаж суралцах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Нээлттэй сурах бичгийг ЭНД дарж үзнэ үү.