Монгол бичгийн багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгэж эхэллээ

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулдаг, ЕБС-ийн монгол хэл, бичгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх тав дахь удаагийн “Боловсролын анги” хөтөлбөрт бүртгэж эхэллээ. Бүртгэл, шалгаруулалтыг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим хариуцах ба хөтөлбөрт хамрагдах багш нарт БНХАУ-ын Хөх хотод Өвөр Монголын Их Сургууль мэргэжил дээшлүүлэх сургалт (2023.10.07-2023.10.17) зохион байгуулж, гэрчилгээ олгоно.  

Энэ удаагийн хөтөлбөрт нийслэлийн болон орон нутгийн ЕБС-д монгол хэл, бичгийн хичээл зааж байгаа (өмнөх хөтөлбөрүүдэд хамрагдаагүй) 50 багшийг хамруулах бөгөөд багш нарын Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар хооронд зорчих замын зардал, суралцах хугацаанд Хөх хотод байрлах байр, хоолны зардал (10 хоног)-ыг зохион байгуулагч хариуцна. 

Дор хавсаргасан хүснэгтийн дагуу мэдээллээ бөглөж, суралцахыг хүссэн өргөдлийн хамт mongolian.linguistics1945@gmail.com гэсэн хаягаар 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөрт багтаан ирүүлнэ үү. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар