Мэдээллийн технологийн салбарын хөгжил, чиг хандлага, тулгамдсан асуудлын талаарх судалгааны үр дүнг хэлэлцдэг “FITAT 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 14-15-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгууллаа.
Анх 2008 онд тус хурлыг МУИС, Солонгос Улсын Чунгбукийн Үндэсний Их Сургууль хамтран зохион байгуулснаас хойш өдгөө 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд “FITAT”-ыг Солонгос, Хонг Конг, Хятад, Вьетнам, Тайланд зэрэг оронд хийсэн ба Монгол Улсад 2008, 2012, 2017 онд зохион байгуулж байжээ.
Хурлыг Монгол Улсын Их Сургууль, Солонгос улсын Chungbuk National University, Тайвань Улсын Ton Duc Thang University, Хятад Улсын Northeast Electric Power University, Тайланд Улсын Chiang Mai University, Хонгконгийн Beijing Normal University-Hong Kong Baptist University United International College хамтран зохион байгуулжээ. Уг хуралд нийт найман орны 31 илтгэл хэлэлцүүлсэн ба 81 оролцогч оролцож, гурван бүлэгт дараах агуулгаар хэлэлцүүлэг өрнөлөө:
- Smart city technologies and Data analysis
- Computer Science and Engineering for Biomedical Science
- Imaging Techniques and Computer Graphics