МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, АНУ-ын Массачусетсийн Технологийн Институтийн Хэл шинжлэл, философийн тэнхимийн хамтран “Алтай хэлний хэлбэрийн хэл шинжлэл” олон улсын эрдэм шинжилгээний 17 дахь хурлыг зохион байгуулахаар боллоо. Хурлыг 2023 оны есдүгээр сарын 27-29-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхим (дугуй заал)-д зохион байгуулна.