МУИС-ийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Share Button

МУИС-ийн удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны есдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Дээд боловсролын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор МУИС-ийг цаашид хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд болон МУИС-ийн 2024-2023 оны стратеги төлөвлөгөөний үндсэн элементүүдийг хэлэлцсэн юм.

Зөвлөгөөнөөр МУИС-ийн анхан шатнаас эхлээд бүх түвшний удирдах ажилтны хүрээнд асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Үүний үр дүнд удирдлагын бодлогыг оновчтой, үр өгөөжтэй боловсруулахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. 

Энэ үеэр МУИС-ийн захирал Д.Бадарч үг хэлж, “МУИС-ийн хөгжлийн шинэ эрин үе” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн Дээд боловсролын эрх зүйн шинэчлэлийн талаар БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Х.Тамир танилцуулга хийж, холбогдох асуултуудад хариулт өгөв.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар