
Вьетнам Улсын Нийгэм Хүмүүнлэгийн Их Сургууль болон МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулиуд 2023 оны аравдугаар сарын 05-ны өдөр хичээлийн II дугаар байрны 439 тоот танхимд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулахад МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийг төлөөлж НУС-ийн захирал Ч.Тамир Вьетнам Улсын Нийгэм Хүмүүнлэгийн их сургуулийн захирал Ngo Din Phuong Lan нар бусад төлөөлөгчдийн хамт байлцлаа.
