МУИС-ийн хүндэт доктор, АНУ-ын Анкорэж дахь Аласкын Их Сургуулийн Бизнес, Нийтийн Бодлогын Сургуулийн профессор Проф. Др. Жон Даффи МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимд зочин профессороор ажиллаж байна.
Проф. Др. Жон Даффи 2017 оноос МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимд зочин профессороор тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд нийтийн удирдлагын тэнхимийн профессор, багш нарыг чадавхжуулах, нийтийн удирдлагын хөтөлбөрийн ахисан түвшний суралцагчдад хичээл орох, нийт суралцагчдад зочин профессорын лекц хэлэлцүүлгийг тогтмол хийдэг.
Проф. Др. Жон Даффи нь 2023 оны аравдугаар сарын 18-ний өдөр болох “МУИС-Манлайлал- Шилжилтийн үеийн чадавхын хөгжил” эрдэм шинжилгээний олон улсын цуврал XII хуралд “Орчин үед төрийн бодлогыг практикт хэрэгжүүлэх нь” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлнэ.
Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олноос Проф. Др. Жон Даффид Нийтийн удирдлагын тэнхимийн багш нарыг чадавхжуулах, төрийн албан хаагчид, төрийн удирдлага хөтөлбөрийн докторант, магистрант, бакалаврын түвшний суралцагчдад онол, практикийн туршлагыг хуваалцаж буйд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.
МУИС-ийн Улс Төр, Олон Улсын Харилцаа,
Нийтийн Удирдлагын Сургуулийн
Нийтийн Удирдлагын Тэнхим