“Хотын байгальд суурилсан шийдэл, ногоон-цэнхэр дэд бүтэц, амьдрахад таатай хот” сэдэвт олон улсын лекцийг зохион байгууллаа

Share Button

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төсөл хэрэгжиж байгаа билээ. “URGENT” болон Европын Холбооны Jean Monnet хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улсын хүрээлэн буй орчны тогтвортой менежментэд Европын туршлагаас нэвтрүүлэх нь – ONE” төслийн хүрээнд олон улсын нээлттэй лекц боллоо. Энэхүү лекцийг төслийн хамтрагч байгууллага болох МУИС “Хотын байгальд суурилсан шийдэл, ногоон-цэнхэр дэд бүтэц, амьдрахад таатай хот” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулжээ.

Тус нээлттэй лекцэд таван улсын (Эстони, Герман, Монгол, Энэтхэг, Итали) таван их сургуулийн профессорууд дараах сэдвүүдээр лекц уншлаа. Үүнд:

  1. Anton Shkaruba Эстонын хөдөө аж ахуйн их сургууль, Эстони Улс

Лекцийн сэдэв: Хот суурин газар дахь экосистемийн эерэг ба сөрөг үйлчилгээ

  1. Arjan de Groot Мартин-Луферийн их сургууль, ХБНГУ

Лекцийн сэдэв: Байгальд суурилсан шийдлийн тухай ойлголт, хэрэглээний талбар

  1. Ochir Altansukh Монгол улсын их сургууль, Монгол Улс

Лекцийн сэдэв: Байгальд суурилсан шийдлийн төрлүүд ба олон улсын мэдээллийн сан

  1. Joshi Pawan Kumar Жавахарлал Нехру их сургууль, БНЭУ

Лекцийн сэдэв: Амьдрахад таатой хот

  1. Daniele La Rosa Катанын их сургууль, Итали улс

Лекцийн сэдэв: Уур амьсгалын онцлогт тохируулж хотын ногоон байгууламжийг сайжруулах төлөвлөлтийн шалгуурууд

Уг нээлттэй лекцийн зорилго нь хотын ногоон-цэнхэр байгууламж, байгальд суурилсан шийдэл, хот төлөвлөлт, амьдрахад таатай хотыг хөгжүүлэхэд шинжлэх ухааны ойлголт, судалгааг ашиглах талаар олон нийтийг мэдлэгжүүлэх, мэдээлэл түгээхэд оршино.

Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/

Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/urbangreenblue

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [621.50 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар