Япон Улсын СЭНШҮ их сургууль (SENSHU UNIVERSITY) оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

Share Button

МУИС болон Япон Улсын Сэншү Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023-2024 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх (хамгийн багадаа нэг улирал амжилттай суралцсан байх)
  2. Голч оноо 2.3 буюу түүнээс дээш
  3. Япон хэлний JLPT N3 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Бүртгэлийн маягт – татах
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
  4. Суралцах төлөвлөгөө (Япон хэлээр, өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Сэншү их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар боломж нээгдэж, юу олж авна гэж төлөвлөж байгаагаа тодорхой бичсэн байна.) – татах
  5. Амлалт бичиг – татах
  6. Эрүүл мэндийн бичиг (Англи эсвэл японоор бөглөсөн байх) – татах
  7. Certificate of Eligibility маягт – татах
  8. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатын хуулбар: Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N3 болон түүнээс дээш түвшний онооны батламжийн хуулбар
  9. Гадаад паспортын хуулбар
  10. Цээж зураг – 4см х 3см хэмжээтэй 4 ш зураг

Суралцах хугацаа: 2 улирал

Хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээр орж үзнэ үү.

http://syllabus.acc.senshu-u.ac.jp/syllabus/syllabus/search/Menu.do

Сургуулийн танилцуулга болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар нэг багц файл болгон холбоо барих утасны дугаарын хамт 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбогдоно уу)

Сонгон шалгаруулалтыг Сэншү их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг тухайн сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн тус сургуулийн онлайн бүртгэлийн системд заасан хугацаанд илгээхийг анхаарна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот

77307730-1519

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар