“Гарааны Дижитал Солюшнс” ХХК Голомт банктай хамтран SocialPay 3.0 хувилбар хэрэглээнд нэвтэрч буйг тохиолдуулан гурван хэмжээст хийсвэр ертөнц болох “GUYUK” метаверст виртуал эвент зохион байгуулах гэж байна. Энэхүү эвент 2023 оны аравдугаар сарын 30-аас эхлэн нэг сарын турш үргэлжлэх юм. “SocialPay 3.0 метаверс эвент”-д хамрагдан нийт таван төрлийн тэмцээн, уралдаанд оролцож хамтрагч байгууллагуудын гарын бэлгийн эзэн болох боломжтой. Та бүхэн www.guyuk.mn веб хуудас руу хандан “GUYUK metaverse” аппликейшнг суурин болон зөөврийн компьютер, таблет, гар утас дээрээ суулган монголчуудын бүтээж буй хийсвэр ертөнцөөр зочилж, виртуал эвентэд хамрагдан шинэ найз нөхөдтэй болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг GUYUK Metaverse фейсбүүк хуудсаас авна уу.
- SocialPay puzzle цуглуулах уралдаан /2023.10.30-11.01/
- Quiz Time /2023.11.02-04/
- SocialPay Junior puzzle цуглуулах уралдаан /2023.11.23-29/
- Карт шидэж бай онох тэмцээн /2023.11.23-29/
- Airdrop /2023.11.30/
Хаалтын өдөр виртуал хотод агаараас 200 ширхэг хайрцагтай бэлэг бууна. Бэлгээ задлаад Голомт банкны зүгээс бэлдсэн супер бэлгийн эзэн болсон эсэхээ мэдээрэй.