ШУС-ийн БУС-ын Ус, цаг уур судлалын тэнхимийн оюутнууд тэтгэлэг гардан авлаа

Share Button

БОАЖЯ-ны сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/553 тоот тушаалаар Цаг уур, Ус судлал хөтөлбөрүүдийн бакалаврын оюутнуудад тэтгэлэг олгох журам батлагдаж тус хөтөлбөрөөр бакалаврын зэргээр амжилттай суралцаж буй шилдэг оюутан, өндөр оноотой элсэгчдэд тэтгэлэг олголоо.

“Өндөр оноо”-той элсэгчийн тэтгэлгийг Цаг уур хөтөлбөрийн I түвшний оюутан У.Ууганжаргал, Ус судлал хөтөлбөрийн I түвшний оюутан Б.Цэндсүрэн хүртсэн юм. “Нийгмийн баталгааны хүрээнд тэтгэлэг олгогдож байгаа оюутан”-аар Цаг уур хөтөлбөрийн I түвшний оюутан Т.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг оюутан”-д олгох тэтгэлгийг Цаг уур хөтөлбөрийн оюутан Б.Энхжин, Ж.Мичидмаа, М.Сумъяабазар, А.Мягмарнаран, Э.Эгшиглэн, Б.Энэрэл, Э.Индра, Г.Төргэрэлт болон Ус судлал хөтөлбөрийн оюутан Б.Уянга нарт олголоо.

2023 оны аравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөний үеэр оюутны тэтгэлгийн батламжийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө. Тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Цаашид тогтмол олгохоор төлөвлөж байгаа энэхүү тэтгэлгийг цаг уур, ус судлалын мэргэжлээр суралцаж буй олон оюутан хүртэнэ гэдэгт итгэж байна.

 

 ШУС-БУС-ын

Ус, цаг уур судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар