БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречка МУИС-д айлчиллаа

Share Button

Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречка 2023 оны аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Тэрбээр Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа хүрээнд 11 дүгээр сарын 02-ны өдөр МУИС-д зочилж, МУИС-ийн захирал доктор, профессор Д.Бадарчтай албан уулзалт хийлээ.Уулзалтад БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречкаг дагалдан БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Элчин сайдын орлогч Лукаш Янечек болон албаны бусад хүмүүс байлцав. Мөн БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Гансүх, МУИС-ийн Захирлын ажлын албаны дарга Др.проф. Н.Баатарбилэг, Гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Мэндбаяр, ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн эрхлэгч Др.дэд проф. Н.Мөнх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн оюутнуудыг хариуцаж буй Др, дэд проф. Д.Отгонтуяа, ЕСТ-ийн зочин багш Ивона Петрусова, ЕСТ-ийн Др. дэд проф Д.Энхжаргал болон чех хэл судалж буй оюутнууд оролцлоо.

Албан уулзалтын дараа БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Мариан Юречка чех хэл сурч буй оюутнуудтай ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав. Түүнчлэн Др. дэд проф. Д.Отгонтуяа болон Др. дэд проф. Н.Мөнх нарт тус хэлийг судалж буй оюутнуудад зориулж чех хэлний сурах бичгийг гардууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар