Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ой болон Франц хэлний багш нарын олон улсын өдрийг тохиолдуулан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн Напалеон Бонапардын санаачилсан “Palmes académiques Chevalier” буюу Эрдмийн далдуу мод одонг МУИС-ийн багш нарт гардууллаа. Тус одонг БНФУ-ын Боловсролын яамнаас олгодог билээ.
МУИС-ийн Европ судлалын тэнхимийн др.проф франц хэлний багш Б.Алтангүлд Пальм академик одонгийн “Офицер цол”-ыг гардуулав. Мөн Пальм академик одонгийн “Хүлэгт баатар” цолоор МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга, франц хэлний багш др. дэд проф С.Булгантамир болон Европ судлалын тэнхимийн др.проф Л.Дорждэрэм шагнагдлаа.