“Яриажуулах хандлага ба монгол бичгийн зөв бичих зүй (Буриад хэлний баримтын жишээгээр судлах нь)” сэдэвт семинарт урьж байна

Share Button

МУИС-ийн Гадаадын Монгол судлаачдын “Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан ОХУ-ын ШУА-ийн Хэлний судлалын хүрээлэнгийн докторант, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Жамсоев Амгалан нь “Яриажуулах хандлага ба монгол бичгийн зөв бичих зүй (Буриад хэлний баримтын жишээгээр судлах нь)” сэдэвт семинар хийнэ. Семинарыг  2023 оны 12 дугаар сарын 07-ны 14:00 цагт МУИС-ийн II байрны 220 тоот танхимд зохион байгуулна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар