“Их сургуулийн оюутны хөгжил, орчин үеийн чиг хандлага” сэдэвт улсын хэмжээний уран илтгэлийн тэмцээнийг англи хэлээр зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газраас “Их сургуулийн оюутны хөгжил, орчин үеийн чиг хандлага” сэдэвт улсын хэмжээний уран илтгэлийн тэмцээнийг анх удаа 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуyллаа. Тэмцээнд нийт долоон их сургуулийн 46 оюутан оролцож, англи хэлээр илтгэх ур чадвараа сорьсон юм. Тэмцээний шүүгчээр МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн “Утга зохиол, урлаг судлал”, “Гадаад хэлний төв”-ийн тэнхимийн мэргэжлийн багш нар ажиллав.

  • Тэргүүн байр, ХУИС-ийн 4 дүгээр курсийн оюутан Г.Энхжин “Soft Skill Development and Modern Tendencies”
  • Дэд байр, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн 2 дугаар курсийн оюутан Р.Мөнх-Эрдэнэ “A Provocative Vision  for Revolutionizing Student Development at the National University of Mongolia”
  • Гутгаар байрыг МУИС-ийн оюутан О.Дөлгөөн “The Development of University Student and the Modern Trend”
  • Тусгай МУИС-ийн оюутан Г. Буянтогтох “Universities Students Self-Development” сэдэвт илтгэлээрээ шалгарч, шагнал авлаа.

“Их сургуулийн оюутны хөгжил, орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд оролцогчдын дэвшүүлсэн шинэлэг санал, санаачилгыг МУИС-ийн Оюутны хөгжлийн  бодлого шийдвэрт тусгаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Оюутнуудын илтгэл өргөн дэлгэр агуулгатай, шинэлэг санаатай, асуудлыг шийдэх гарц гаргалгаатай байснаараа онцлог байв.

                                          Оюутны хөгжлийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар