БШУЯ-наас зохион байгуулсан “Дотуур байраа хамтдаа шинэчилье” уралдаанд МУИС-ийн оюутнууд тэргүүн байр эзэллээ

Share Button

БШУЯ, ЗГХЭГ-ын Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний хороо хамтран “Оюутны жишиг дотуур байр”-ыг бий болгох ажлын хүрээнд их, дээд сургуулиуд, коллеж, политехник коллежийн оюутнуудын дунд “ДОТУУР БАЙРАА ХАМТДАА ШИНЭЧИЛЬЕ” шилдэг санаа шалгаруулах уралдаанд МУИС-ийн Оюутны хоёрдугаар байраас оролцсон “INCEPTION” баг Тэргүүн байр эзэллээ.

Тус уралдаан нь их, дээд сургуулиудын оюутны дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулахад оюутны оролцоо, санаа, шийдлийг тусгах зорилготой юм. Уралдаан хоёр үе шатаас бүрдсэн ба “Сурах, ажиллах-Амьдрах-Амралт чөлөөт цаг” гэсэн концепцын дор XXI зууны оюутнуудын, анхдагч болон нэмэлт хэрэгцээ, хамтдаа хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэхэд оюутнуудын оролцоо болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийг бодитоор гаргасан  багийг шилдгээр шалгаруулжээ.

“INCEPTION” баг нь бусад оролцогчдоос илүү олон шинэ санааг дэвшүүлж, үндэслэлээ тайлбарлажээ. Үүнд ногоон байгууламж, оюутнуудын хөдөлмөр эрхлэх цагийн хязгаар гэх мэт олон шинэлэг санааг тусгасан байна.

МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр болон ОХТ-ийн удирдлагууд  идэвх зүтгэл гаргасан багийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэдэнд тулгамдаж буй асуудлууд болон шинэ саналыг хэлэлцэж, амжилт хүсэв.

“INCEPTION” багийн гишүүд:

  • Н.Марал-Эрдэнэ БС /1 дүгээр түвшин/
  • М.Гоомарал ХЗС /1 дүгээр түвшин/
  • Н.Мөнгөнсувд ИТС /1 дүгээр түвшин/
  • Г.Хэнчбиш ИТС /3 дугаар түвшин/

                                          ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар