Академич Н.Содномын дурсгалын хөшөөний нээлт болно

Share Button

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэн мэргэдийн нэг, академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тэрээр Монголын физик, техникийн шинжлэх ухаан, тэр дундаа цөмийн физик судалгааг үндэслэгч эрдэмтэн билээ. Түүний энэхүү гавьяаг өндрөөр үнэлж, өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн захирлын А/220 тушаалаар Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ)-ийг Н.Содномын нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн.

Академич Н.Содномын дурсгалын хөшөөний нээлтийг МУИС-ийн харьяа Цөмийн Физикийн Судалгааны Төвийн байранд энэ сарын 25-ны өдрийн 12:00 цагт зохион байгуулахаар боллоо. 

Эрдэмтэн Н.Содном нь манай улсын физикийн салбар, тэр дундаа цөмийн физикийн салбарын өнөөгийн суурийг тавьсан нэгэн юм. Цөмийн физикийн суурь судалгаа, багаж төхөөрөмжийн арга зүйн судалгаа, хөгжүүлэлт болон салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд голлон анхаарч байв. Тухайлбал, тэрбээр МУИС-ийн ректороор 17 жил ажиллахдаа тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулж, материаллаг баазыг хөгжүүлэхэд голчлон анхаарч ажиллаж байжээ. Үүний үр дүнд шинжлэх ухааны сургалтын олон чиглэл үүссэн байна. Тухайлбал, цөмийн шинжилгээний лаборатори, биофизикийн лаборатори, геофизикийн салбаруудад бодитой ахиц дэвшил олонтоо гарч байв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар