“Токио васеда ротари клуб”-ийн Монголын найрамдал сайн дурын багийн гишүүд тэтгэлэг гардууллаа

Share Button

“Токио васеда ротари клуб”-ийн Монголын найрамдал сайн дурын багийн гишүүдийн тэтгэлэг олгох ёслолыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод зохион байгуулав.

Тэтгэлгийн зорилго нь “Токио Васеда Ротари Клуб”-ийн Монголын найрамдал сайн дурын багийн гишүүдээс МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт сурч буй санхүүгийн дэмжлэг шаардлагатай, нийгмийн идэвхтэй суралцагчийг дэмжихэд оршино. Мөн Монгол Японы найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах зорилгоор ШУС-ийн Япон хэлний хөтөлбөрийн Гадаад хэлний орчуулга (Япон), Гадаад хэл, орон судлал (Япон), Орон судлал (Япон) хөтөлбөрийн II-IV түвшний таван суралцагчид олгох байснаас тэтгэлэгт хүсэлт ирүүлсэн дөрвөн шалгуулагчаас шаардлага хангасан гурван оюутанд нэг сая 700 мянган төгрөг олгохоор боллоо.

Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд Оюутны хөгжил эрхэлсэн захирал доктор, профессор Г.Галбаяр, Оюутны хөгжил бодлогын газрын дарга, доктор В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч, доктор М.Эрдэнэчимэг, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Дэлгэрэхцэцэг, “Токио Васеда Ротари Клуб”-ийн Монголын найрамдал сайн дурын багийн гишүүн Mr. Hori Keisuke, Mr. Hiramoto Tadashi, Ms. Yamashita Miwa, мэргэжилтэн н.Энхжаргал, Оюутны хөгжлийн төв, оюутны тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтайван нар оролцов. Тэтгэлгийг дараах оюутнууд хүртэв.

  • ХУС-ын Гадаад хэл, орон судлал (Япон) хөтөлбөрийн IV түвшний суралцагч М.Лхагвадулам, О.Хишгээ,
  • Гадаад хэлний орчуулга (Япон) хөтөлбөрийн III түвшний суралцагч М.Буянжаргал

“Токио Васеда Ротари Клуб”-ын Монголын найрамдал сайн дурын багийн гишүүдээс тэтгэлэгт суралцагчдад хандан, “Хоёр орны иргэд хоорондын соёлын болоод бүх талын харилцаанд багахан ч болов хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Тэтгэлэг авсан оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт чин сэтгэлээсээ амжилт хүсье” хэмээв.

Мөн МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал доктор, профессор Г.Галбаяр “Токио Васеда Ротари Клуб”-ын Монголын найрамдал сайн дурын багийн гишүүд болон тэтгэлэг авсан суралцагчдад амжилт хүсэн цаашдын хамтын ажиллагаа улам өргөжих ерөөлийг дэвшүүлж талархсанаа илэрхийллээ.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар