МУИС-ийн “Байгаль эх – лицей” ахлах сургууль “Зөв монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, гэр бүлийн оролцоог дэмжиж тус сургуулийн ахлах ангийн сурагчид болон эцэг эхийн төлөөллөөс урьж ”Ирээдүйн амжилт, түүнд хүрэх арга зам”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдвээр энэ сарын 17-ны өдөр лекц зохион байгууллаа.
Лекцийг Монголын лектор төвийн илтгэх урлагийн багш Доктор профессор Н.Амарбаясгалан уншсан юм. Амжилтанд хэрхэн хүрэх вэ, түүнд хүрэх арга зам, хувь хүний хариуцлага, үнэ цэнэ, өвөг дээдсээс уламжилж ирсэн ариун дээд сургааль зэргийг таниулж, амьдралын зөв дадал хэвшилд уриалсан энэхүү лекцийг сонсоод хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд маш их урам зориг орж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн энэ үеэр хүүхдийн өөрийн оролцоог идэвхжүүлэх ажил болох “Ахмадаа хүндэлье” арга хэмжээнд оролцохыг нийт сурагчдадаа уриаллаа. Тус арга хэмжээг “Оюунлаг ирээдүйн тэмүүлэл” ТББ хамтран зохион байгуулах юм.