Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

КАМПУС ХӨГЖЛИЙН ТӨВ

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах

БОЛОВСРОЛ: Дээд, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

МЭРГЭЖИЛ: Мэргэжил харгалзахгүй

МЭРГЭШИЛ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сертификаттай байх

ТУРШЛАГА: Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх

УР ЧАДВАР:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх
  • Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх
  • Хариуцлагатай, ажил хэрэгч, санаачилгатай байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Жолооч

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ: Их сургуулийн захиргаа, төвлөрсөн сан, салбар сургуулиудын ажил, үйлчилгээ, арга хэмжээ, үйл ажиллагааг гүйцэтгэхэд машин техникийн бүрэн бүтэн, бэлэн аюулгүй байдлыг хангаж, үр ашигтай ажиллах

БОЛОВСРОЛ: Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй

МЭРГЭЖИЛ: Жолооч

МЭРГЭШИЛ: В, С, D ангиллын автомашин жолоодох эрхтэй / Е ангилалтай, 45-с дээш суудалтай автобус барьж байсан бол давуу тал болно/

ТУРШЛАГА: Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх

УР ЧАДВАР:

  • Тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар өндөртэй байх
  • Хариуцлагатай, шуурхай байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
  • Ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэх
  • Бие болон сэтгэцийн хувьд ажил гүйцэтгэх чадвартай байх
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтийг дэмжин ажилладаг байх

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  • Суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэх
  • Суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг хариуцан зохион байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээний мэдээлэл, судалгааг хариуцах, тэдэнд тулгамдаж байгаа асуудалд дэмжлэг үзүүлэх,
  • Хариуцсан үйлчилгээний чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг хариуцах,

БОЛОВСРОЛ: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

МЭРГЭЖИЛ: Сэтгэл судлаач

ТУРШЛАГА: Мэргэжлээрээ ажилласан байх

УР ЧАДВАР:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
  • Цахим орчинд ажиллах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Мэдээлэл боловсруулах
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Гадаад оюутны элсэлт, оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  • МУИС-д гадаад иргэнийг суралцуулах журмын хэрэгжилтийг хангах,
  • Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад, дотоодын их сургуульд болон олон улсын хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр, зуны сургалтын хөтөлбөр, интерншип хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Хөтөлбөрт хамрагдаж буй гадаад, дотоод суралцагчдад мэдээ, мэдээлэл өгөх, зөвлөн туслах, дэмжих, өв соёлын арга хэмжээнд хамруулах,
  • Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг боловсруулах.

БОЛОВСРОЛ: Бакалавр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй,

МЭРГЭЖИЛ: Олон улсын харилцаа,  Гадаад хэл, орон судлал, Гадаад хэл шинжлэл, Гадаад хэлний орчуулга.

ТУРШЛАГА Дээд боловсролын байгууллагад нэгээс доошгүй жил ажилласан байх

УР ЧАДВАР:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах ·
  • Цахим орчинд ажиллах ·
  • Хоёр болон түүнээс дээш гадаад хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх ·
  • Мэдээлэл боловсруулах ·
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах ·
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх ·

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Элсэлтийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  • Бакалаврын өдөр, магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагааг холбогдох дүрэм журмын хүрээнд зохион байгуулах,
  • Бакалаврын өдөр, магистр, докторын элсэлтийн судалгааг хийх, дүрэм журам боловсруулах төслийн ажилд оролцох,
  • Элсэлтийн зар, сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах,
  • Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг боловсруулах.

БОЛОВСРОЛ: Бакалавр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй,

МЭРГЭЖИЛ: Социологи, Боловсрол судлал, Нийгмийн ажил, Бизнесийн удирдлага, менежмент, Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээрх багш

ТУРШЛАГА Дээд боловсролын байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан байх.

УР ЧАДВАР:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах ·
  • Цахим орчинд ажиллах ·
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Мэдээлэл боловсруулах
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Үйлчлэгч

ОРОН ТОО: 2

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ: Хариуцсан өрөө, нийтийн эзэмшил, угаагуурын өрөө болон талбайн цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөж ажиллах

БОЛОВСРОЛ: Бүрэн бус дунд болон түүнээс дээш

МЭРГЭЖИЛ: Мэргэжил харгалзахгүй

ТУРШЛАГА: Туршлага шаардлагагүй

УР ЧАДВАР:

  • Хариуцлагатай, шуурхай байх
  • Ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэх
  • Хариуцлагатай, санаачилгатай байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Спорт заалны үйлчлэгч

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ: Хариуцсан өрөө, нийтийн эзэмшил, угаагуурын өрөө болон талбайн цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөж ажиллах

БОЛОВСРОЛ: Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй

МЭРГЭЖИЛ: Мэргэжил харгалзахгүй

ТУРШЛАГА: Туршлага шаардлагагүй

УР ЧАДВАР:

  • Хариуцлагатай, шуурхай байх
  • Ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэх
  • Хариуцлагатай, санаачилгатай байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс нэгдүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1132, 1135, 1138

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар