ГХСС-ийн багш нарын эрдэм шинжилгээний ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн ГХСС, ГХСТ-ийн багш нарын эрдэм шинжилгээний ээлжит хурал 2013 оны 01 сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд багш нар харилцан мэдлэг туршлага солилцох таатай нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглүүштэй. муис

Хурлыг нээж ГХСС-ийн захирал д-р, проф. Д. Бадмаанямбуу үг хэлж, д-р, проф. Н. Нансалмаа “Орчин цагийн хэл шинжлэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Цаашид тус сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэл тус бүрээр үндсэн илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Тус хуралд нийт 4 салбар хуралдаанаар 28 илтгэл хэлэлцсэний дотор хэл шинжлэлийн чиглэлээр 8, орчуулга зүйн чиглэлээр 3, боловсрол судлал-гадаад хэл заах аргазүйн чиглэлээр 9, олон улс судлалын чиглэлээр 8 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хуралд нийт  60 гаруй багш, 20-оод магистрант, докторантууд оролцож асуулт хариулт, санал шүүмж өрнүүлэв.

ТДС-ийн Сургалтын Алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар