“Монгол судлал” сэтгүүлд өгүүлэл тогтмол хүлээн авна

Share Button

Эрдэмтэн, судлаач Та бүхнийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас эрхлэн гаргадаг “МОНГОЛ СУДЛАЛ” эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ ирүүлж хэвлүүлэхийг урьж байна.

“МОНГОЛ СУДЛАЛ” сэтгүүлд монгол хэл бичиг, хэл шинжлэл, уран зохиол, урлаг судлалын чиглэл болон түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол хэлээр, эсвэл англи хэлээр бичсэн, хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний шүүмж, эрдэм шинжилгээний өгүүллийн орчуулгыг хүлээн авах ба хоёр мэргэжлийн хянан магадлагчийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хэвлэн нийтэлнэ. Тус эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг хэвлэмэл болон цахим хувилбараар хэвлэн нийтлэх бөгөөд жилд нэг дугаар гарна.

Олон улсын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн ISSN 1997-1826 дугаар бүхий “Монгол судлал” сэтгүүл нь эрдэм шинжилгээний олон улсын мэдээллийн сан болох CrossRef-д албан ёсоор нэгдэж, DOI (Digital Object Identifier: https://doi.org/10.22353/ms) дугаартай болсон бөгөөд хэвлэн нийтлэх өгүүлэл тус бүрд “DOI” дугаар олгоно. Ингэснээр эрдэмтэн судлаач Таны өгүүлэл “Google scholar” мэдээллийн санд бүртгэгдэж, олон улсын хэмжээнд эшлэгдэх боломжтой болох юм.

Та хэвлэн нийтлэлийн шаардлагын дагуу бичсэн өгүүллийнхээ MS Word болон PDF цахим хувилбарыг journal_mongolstudies@num.edu.mn имэйл хаягаар илгээнэ үү.

  • 2024 оны хоёрдугаар сарын 04-нөөс өмнө илгээсэн өгүүллийг 2024 оны гуравдугаар сард гарах дугаарт хэвлэнэ.
  • 2024 оны хоёрдугаар сарын 04-нөөс хойш илгээсэн өгүүллийг 2024 оны аравдугаар сард хэвлүүлэх дугаарт хэвлэнэ.

Холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл: https://journal.num.edu.mn/ms/about/contact

Хэвлэн нийтлэлийн шаардлага: https://journal.num.edu.mn/ms/about/submissions

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [266.77 KB]

“Монгол судлал” сэтгүүлийн редакцын зөвлөл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар