ИТС | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр:  Мэдээлэл технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтэн

Орон тоо: Нэг /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Компьютерийн сүлжээ, Компьютерийн инженер, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн

Мэргэшил: Сүлжээ холбоо, техник хангамжийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага: Дотоод сүлжээний холболт, хэрэглэгчийн болон сургалтын тоног төхөөрөмжийн техник хангамж, программ хангамжийг зохих түвшинд эзэмшсэн

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай;
  • Ачаалал даах чадвартай;
  • Хариуцлагатай шуурхай;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх.

Гүйцэтгэх чиг үүрэг:

Багш ажилтны ашигладаг албан хэрэгцээний компьютер, принтер, дотуур утасны холболт, хэвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Хэрэглэгчдэд тулгарсан техникийн асуудлыг шийдвэрлэх, ашиглалтын заавар зөвлөмж өгөх.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ОЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Ажлын байрны нэр:  Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн лаборант

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Хүрээлэн буй орчны инженер

Мэргэшил: Хүрээлэн буй орчны инженер

Туршлага: Хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэдэг. Aermod, R, ArcGIS, EPANET, SWMM програмууд дээр ажилладаг байх.

Ур чадвар:

  • Хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургалтын багаж төхөөрөмжүүдийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай
  • Сургалтын технологийн талаар мэдлэгтэй;
  • Харилцааны өндөр ур чадвартай, ёс суртахуунтай;
  • Мэдээллийн технологийн олон талт хэрэглэгдэхүүнийг судалгааны үйл ажиллагаанд ашиглах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Эх хэл дээр бичиг баримт боловсруулах, найруулан бичих чадвартай;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

Гүйцэтгэх үүрэг:

Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын эвдрэл гэмтлийг тодорхойлох, засварлах, шаардлагатай тохиолдолд шинэчлэх асуудлыг удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх. Лабораторийн хичээлд хэрэглэгдэх урвалж бодис материалын бэлэн байдлыг хариуцан ажиллах.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 21-ний өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1138

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар