МУИС-ийн оюутны байранд зохион байгуулагч сонгон шалгаруулж авна

Share Button

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Зохион байгуулагч

ОРОН ТОО: 2

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

Оюутны байрны өдөр тутмын үйлчилгээ, аж ахуйн ажлуудыг зохион байгуулах, оюутнуудын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын эд хөрөнгийн бүрэн байдлыг хариуцах, хяналт тавих, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай биелүүлэх;

БОЛОВСРОЛ: Бакалавр

МЭРГЭЖИЛ: Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр. /Багш, боловсрол судлалын чиглэлээр сурсан бол давуу тал болно/

УР ЧАДВАР:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.

ТУРШЛАГА Дээд боловсролын байгууллагад нэгээс доошгүй жил ажилласан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан тухай НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар