МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлагдлаа.
Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.
Тэтгэлгийн хүрээ: Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой. Энэ хичээлийн жилд 24 суралцагч тэтгэлэг үргэлжлүүлэн авах бөгөөд шинээр зургаан суралцагчийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах болно. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хийнэ.
Тэтгэлгийн хэмжээ: 700 ам. доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг
Шалгаруулах суралцагчийн тоо:
- I түвшний зургаан суралцагч (МУИС-ийн ажлын хэсэг эхний шатны сонгон шалгаруулалтаар 10 суралцагчийг шалгаруулж тэтгэлэг олгогч талд илгээнэ.)
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалаврын идэвхтэй төлөвийн суралцагч байх,
- Сурлагын голч дүн улирал бүр 3.0 буюу түүнээс дээш байх,
- Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах, 15 дугаар асуултаас бусдыг бөглөх.
- Дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх/
- Монгол хэл дээр Суралцах төлөвлөгөөг эссэний загвараар бичих.
( 200 орчим үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад)
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Оюутны хөгжлийн төв байрны гурван давхарт, Оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд цаасаар хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
Анкет бүрэн гүйцэд бөглөн ирүүлнэ /15 дугаар асуултаас бусдыг бөглөх/. Төгсөх түвшний оюутнуудын хувьд 15 дугаар асуултыг заавал бичиж ирүүлнэ.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
Санамж:
- Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй
- Хугацаанаас хоцорсон тохиолдолд материал хүлээж авахгүй
Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ машинаас авах боломжтой ба тамгатай байх шаардлагагүй.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ