Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

КАМПУС ХӨГЖЛИЙН ТӨВ

Ажлын байрны нэр:  Техникч

Орон тоо– 1 /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол:  Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:  Мэдээллийн технологи, Электроник, Холбоо, Сүлжээний инженер

Туршлага: Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах

чадвартай байх;

  • Сүлжээний болон хурлын тоног төхөөрөмжийг бүрэн байлгах мэдлэгтэй байх
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Гүйцэтгэх үүрэг: Кампус хөгжлийн төвд харьяалагдах хурал, лекцийн танхимуудын компьютер, тоног төхөөрөмж, сүлжээ, тэдгээрийн дагалдах хэрэгслүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ

ЭЛЕКТРОНИК, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

 

Ажлын байрны нэр: Компьютерын сүлжээ хөтөлбөрийн лабораторийн сургагч

Орон тоо -1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Компьютерын сүлжээ, Холбооны технологи

Мэргэшил: Компьютерын сүлжээ, Мэдээллийн аюулгүй байдлын мэргэшилийн сертификаттай бол давуу тал болно.

Туршлага:

  • Тухайн лабораторит ордог хичээлүүдийн лабораторийн ажлыг сайн гүйцэтгэж байсан
  • Компьютерын сүлжээний тоног төхөөрөмж, симуляцийн програмууд дээр ажиллаж байсан туршлагатай

Ур чадвар:

  • Компьютерын сүлжээний лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засах чадвартай байх;
  • Сургалтад ашигладаг тоног төхөөрөмж, симуляцийн программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Гадаад хэлийг мэргэжлийн орчинд ашиглах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Бие даан суралцах чадвартай байх;

Гүйцэтгэх үүрэг:

Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын эвдрэл гэмтлийг тодорхойлох, засварлах, шаардлагатай тохиолдолд шинэчлэх асуудлыг удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх. Лабораторийн хичээлд хэрэгтэй зүйлсийг төлөвлөж урьдчилан захиалж бэлэн байлгах, өөрийн хариуцдаг лабораторид хичээлийн үеэр багшид туслах, заах хичээлийн лабораторид бэлдэх, хичээлийн агуулгыг шинэчлэхэд оролцох, Профессор багшийн удирдамжийн дагуу холбогдох дүрэм журмын хүрээнд суралцагчийг үнэлэх МУИС-ийн сургалтын систем мэдээлэл оруулах

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

НОМЫН САН

Ажлын байрны нэр: Номын санч

Орон тоо: 2 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролтой /Номын сангийн чиглэлээр төгссөн шинэхэн төгсөгч бол давуу тал болно/

Мэргэжил: Байгаль, Нийгэм, Хүмүүнлэг, Техникийн шинжлэх ухааны аль нэг салбар

Мэргэшил: Тухайн салбараар мэргэшсэн

Ур чадвар:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
  • Цахим орчинд ажиллах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Мэдээлэл боловсруулах
  • Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр: Бодлогын судалгааны лабораторийн менежер

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Мэргэжил: Санхүү, эдийн засаг, гадаад худалдаа, бизнес, эрх зүй, нийгэм судлал, судлаач

Мэргэшил: Санхүү, эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр мэргэшсэн,

Туршлага:  Судалгаа шинжилгээний чиглэлээр хоёроос доошгүй жил их дээд сургуульд ажилласан байх, Ахисан түвшний судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай байх

Ур чадвар:

  • Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх
  • Ахисан түвшний санхүү, эдийн засгийн чиглэлийн судалгааны программ дээр ажилладаг байх
  • Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн байх

Тусгай шаардлага: 

  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
  • Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
  • Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
  • Харилцааны соёлтой байх

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр: Бодлогын судалгааны лабораторийн мэргэжилтэн-1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Мэргэжил: Санхүү, эдийн засаг, гадаад худалдаа, бизнес, эрх зүй, нийгэм судлал, судлаач

Мэргэшил: Санхүү, эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр мэргэшсэн,

Туршлага: Судалгаа шинжилгээний чиглэлээр 1.5-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан байх, Ахисан түвшний судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай байх

Ур чадвар:

  • Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх
  • Ахисан түвшний санхүү, эдийн засгийн чиглэлийн судалгааны программ дээр ажилладаг байх
  • Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн байх

Тусгай шаардлага: 

  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
  • Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
  • Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
  • Харилцааны соёлтой байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:

2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 28-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1135, 1138

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар