МУИС-д сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

ОРОН ТОО: 1

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  • Суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг хүргэх
  • Суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг хариуцан зохион байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээний мэдээлэл, судалгааг хариуцах, тэдэнд тулгамдаж байгаа асуудалд дэмжлэг үзүүлэх,
  • Хариуцсан үйлчилгээний чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээг хариуцах,

БОЛОВСРОЛ: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

МЭРГЭЖИЛ: Сэтгэл судлаач

ТУРШЛАГА: Мэргэжлээрээ ажилласан байх

УР ЧАДВАР:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
  • Цахим орчинд ажиллах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Мэдээлэл боловсруулах
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 

2024 оны хоёрдугаар сарын 14-20-ны өдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

Хууль, хүний нөөцийн бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар