МУИС-ийн Ёс зүйн хорооны даргын сонгууль болно

Share Button

МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 27.1-т заасны дагуу МУИС-ийн Ёс зүйн хорооны даргад бүрэлдэхүүн сургуулиудиас дараах багш нарыг нэр дэвшүүлсэн байна. Үүнд:

  1. Ж.Болормаа (ШУТУБП-ын Инновац, технологийн тэнхимийн Ахлах багш)
  2. Г.Мягмар (УТСОУХНУС-ын Нийтийн удирдлагын тэнхимийн Ахлах багш)
  3. Ц.Хүрэл-Очир (МТЭС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн Ахлах багш)
  4. Д.Янжинхорлоо (ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн Дэд профессор)

МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 27.2-т заасны дагуу МУИС-ийн Ёс зүйн хорооны даргыг сонгох нийт багш, ажилтны нууц санал хураалт 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн 09.00-16.00 цагийн хооронд Хичээлийн нэгдүгээр байрны 320 тоот өрөөнд зохион байгуулагдах тул нийт багш, ажилтан та бүхэн идэвхтэй оролцож, саналаа өгнө үү.

Ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар