Япон Улсын Васеда Их Сургууль нь 2014 оноос эхлэн япон судлалын оюутанд зориулсан зуны сургалтыг эхлүүлсэн бөгөөд 2024 оны зуны сургалтад оролцохыг урьж байна.
Зуны сургалтын хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 17-өөс долоодугаар сарын 26-ныг хүртэл
Оролцогчид Япон, Ази номхон далайн орнуудын уран зохиол, урлаг, бизнес, соёл, эдийн засаг, түүх, улс төр, социологийн талаархи 16 чиглэлээс хоёрыг сонгож, дөрвөн кредит авч болно. Сургалтуудыг Васеда их сургуулийн туршлагатай багш нар болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын багш нар удирдан явуулна.
Мөн япон хэлний курсээс сонгох боломжтой. Зуны сургалтад оролцогчид нь Япон оронтой танилцах аялал, өөр бусад соёлын арга хэмжээнүүд зэрэг гадуурх үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой
Бүртгэлийг онлайнаар хийх ба 2024 оны гуравдугаар сарын 22 хүртэл явагдана.
Курс, сургалт, төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. Зуны сургалтын талаархи мэдээллийг summersession@list.waseda.jp цахим шуудангаар холбогдож авна уу.