“Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал” (ULS21)-д урьж байна

Share Button

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгтэй хамтран “Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал” (ULS21)-ыг Улаанбаатар хотод 2024 оны наймдугаар сарын 16-20-ны өдөр зохион байгуулна.

Дэлхийн олон орны эрдэмтэд жил бүр хуран чуулж, хотын орчинд хэл хэрхэн ашиглагдаж, дасан зохицож, өөрчлөгдөж байгаа талаар, мөн нийгмийн давхарга, үндэс угсаа, шилжилт хөдөлгөөн, хотжил, стандартчилал, бүх нийтийг хамарсан цахим шилжилт зэрэг нь хэл аялгуунууд, тэдгээрийн хэрэглээ, статуст хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцдэг. Энэ удаагийн хурлыг “Хотжил хийгээд стандарт хэл, нутгийн аялгуу” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулна. Зөвхөн дурдсан сэдвээр хатуу хязгаарлахгүй бусад сонирхолтой сэдвээр илтгэлээ ирүүлж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [448.54 KB]

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар