МУИС-ийн МТЭС-ийн “Урлагийн бага наадам-2024” боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн “Урлагийн бага наадам-2024”-ийг гуравдугаар сарын 10-ны өдөр нийт долоон төрлөөр амжилттай зохион байгууллаа. Үүнд,

  • Уран уншлага
  • Язгуур урлаг
  • Хөгжим
  • Хамтлаг дуу
  • Цэнгээнт бүжиг
  • Гоцлол дуу
  • Чөлөөт бүжиг

Хувийн төрөлд Б.Одмаа хөгжмийн төрөлд III байр, Н.Чинбилэгт хөгжим болон гоцлол дууны төрөлд I байр тус тус эзэлжээ.

МУИС-Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн гурван тэнхимээс нийт дөрвөн баг оролцсон ба багийн төрлөөр оролцогчид урлагийн бага наадмын долоон төрөлд тус бүр авсан онооны нийлбэрээр шилжин явах цомын төлөө өрсөлдсөн байгаа.

Д.Цэцэнбилэг ахлагчтай “ХШУИС-ийн Мульт” баг нь багийн төрлөөр оролцогчдын хамгийн баг гишүүнтэй буюу нийт есөн гишүүнтэйгээр Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийг төлөөлж зургаан төрөлд өрсөлдсөн ба хөгжмийн төрөлд багаа төлөөлөн оролцсон Д.Мөнгөнсум дэд байр эзэлсэн байна.

Б.Бат-Эрдэнэ ахлагчтай “New Blood” баг нь дан 2023 оны элсэгчдээс бүрдсэн ба нийт 15 гишүүнтэйгээр Хэрэглээний математик болон Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийг төлөөлж өрсөлдсөн ба багийн гишүүн Л.Батдэлгэр уран уншлагын төрөлд, мөн багаараа цэнгээнт бүжиг, язгуур урлаг, чөлөөт бүжгийн төрлүүдэд III байр эзэлсэн ба хамтлаг дууны төрөлд дэд байр эзэлж нийт 75 оноогоор багийн төрөлд гутгаар байраар тодорсон байна.

Э.Уранчимэг ахлагчтай “Seven Deadly Sins” баг нь Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийг төлөөлж программ хангамжийн III түвшний ангиараа оролцсон онцлогтой ба нийт хамгийн их гишүүнтэй буюу 23 оюутнаас бүрдэж долоон төрөлд “Долоон Хар Нүгэл” гэх сэдвийн доор номеруудаа бэлдэж өрсөлдсөн ба багаа төлөөлөн оролцсон Н. Одсүрэн гоцлол дууны төрөлд III байр, багийн гишүүн А.Эрдэнэбилэг уран уншлагын төрөлд, багаараа язгуур урлаг, цэнгээнт бүжгийн төрөлд II байр, мөн хамтлаг дуу болон чөлөөт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлснээр нийт багийн оноогоороо 86.5 оноо авч багийн төрөлд дэд байр эзэлжээ.

Ц.Цэгмид ахлагчтай “ХШУИС-ийн албан ёсны баг” баг нь нийт 19 гишүүнтэйгээр Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийг төлөөлж оролцсон ба 2018-2023 буюу зургаан жилийн элсэгчдээс бүрдсэн баг байгаа. Тэрээр нийт долоон төрөлд өрсөлдөж хамтлаг дууны төрөлд III байр, багаа төлөөлөн оролцсон Ц. Цэгмид гоцлол дууны төрөлд, багаараа чөлөөт бүжгийн төрөлд дэд байр, багийн гишүүн Б. Оргилмаа уран уншлагын төрөлд, багаараа язгуур урлаг, цэнгээнт бүжгийн төрөлд тэгүүн байр эзэлснээр нийт 89 оноогоор багийн төрөлд тэргүүн байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал болон шилжин явах цомыг авч чадсан байна.

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Оюутны зөвлөлөөс зохион байгуулсан “Урлагийн Бага Наадам-2024” нь ийнхүү амжилттай дууслаа.

МУИС-МТЭС-Оюутны зөвлөл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар