Япон Улсын “Mitsubishi UFJ” сангийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

Share Button

Япон Улсын “Mitsubishi UFJ” сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолыг Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэтгэлэг нь хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Тэтгэлгийг анх 2015 оноос өгч эхэлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй жил бүр олгож нийт 128 суралцагч тэтгэлэг хүртээд байна.

Тус арга хэмжээнд МУИС-ийн талаас Оюутны хөгжил эрхэлсэн проректор Г.Галбаяр, Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг нар мэндчилгээ дэвшүүлж, суралцагчдад сурлагын өндөр амжилт хүсэн батламжийг гардуулж өгөв.

Оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор, профессор Г.Галбаяр тэтгэлэг олгогч талд болон суралцагчдад хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, “Юуны түрүүнд манай хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулан дэмжиж ажиллаж байгаа Япон Улсын “Mitsubishi UFJ” сангийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд уг тэтгэлгийн шалгуурыг хангаж тэнцсэн суралцагчдадаа баяр хүргэе” хэмээв.

Тэтгэлэг олгогч талаас зочилж ирсэн ноён Казүёши Кикүчи суралцагчдад хандан хэлэхдээ, “Дэлхий даяар цар тахалтай хүнд хэцүү жилүүд болж өнгөрсөн ч урьдах зорилгоо марталгүй, өдөр тутамдаа хичээн зүтгэж амжилттай сайн суралцаж буй оюутан, суралцагчид та бүхэндээ баяр хүргэе. Энэ бол та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим юм шүү. Гэхдээ та бүхнийг өдөр тутамд чинь хайрлаж халамжилж, сурах бүхий л боломжит нөхцлийг бүрдүүлэхийг хичээж буй гэр бүл, ойр дотны болон эргэн тойрны хүмүүсийн хайр энэрэл, та бүхэнд гаргаж буй хичээл, зүтгэлд  талархах ёстойг үргэлж санаж яваасай гэж хүсч байна. Өнгөрөгч 2022 он бол Япон, Монголын дипломат харилцаа үүсч хөгжсөний 50 жилийн ой байсан билээ. Та бүхэн улс эх орныхоо үнэт соёлыг дээдлэхийн зэрэгцээ, ирээдүйн хөгжил дэвшлийг хөтлөх чухал иргэд болно гэдэгт бид үргэлж итгэж явдаг билээ. Япон, Монгол хоёр улсыг холбох гүүр нь болж ирээдүйн 60, 70, 100 жилийн харилцааг улам бататгаж, өргөжүүлж явах чухал үүргийг үүрэх боловсон хүчин болоосой гэж ерөөн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч байна” гэлээ.

Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн 11 дүгээр сард зарлагдаж, МУИС нь анхан шатны сонгон шалгаруулалтыг, эцсийн шатны шалгаруулалтыг “Mitsubishi UFJ” сан хийдэг. Шалгарсан суралцагчдын нэрсийг МУИС-д албан ёсоор ирүүлэн тэтгэлгийн санхүүжилт болох 6000 долларыг сургуулийн данс руу шилжүүлж, МУИС-ийн захирлын тушаалаар уг тэтгэлгийг СиСи систем дэх сургалтын төлбөрт олгодог билээ.

Тэтгэлэг хүлээн авсан оюутнуудыг төлөөлж И.Маргад-Эрдэнэ, Х.Тэнгисболд нар талархлын үгээр мэндчилсэн юм. И.Маргад-Эрдэнэ хэлэхдээ, “Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Идэржавхлан овогтой Маргад-Эрдэнэ гэдэг. МУИС-н Хууль зүйн сургуульд IV түвшинд суралцдаг. Юуны өмнө тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнууддаа баяр хүргэе. Энэхүү тэтгэлгийг миний бие хоёр дахь жилдээ авч байгаадаа маш баяртай байна. Оюутан бидний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэн тэтгэлэг олгосон “Mицубиши UFJ” санд талархлаа илэрхийлье. Хичээл зүтгэлтэй байна гэдэг бол сайн боловсролтой байхын үндэс гэж би хувьдаа боддог. Хичээл зүтгэл гарган авсан энэхүү тэтгэлэг маань бидний цаашдын олон олон амжилтын эхлэл байх болно гэдэгт итгэж байна. Бүгдэд нь амжилт хүсье” гэв.

Greetings to all of you today. I am Margad-Erdene Iderjavkhlan and I am a 4th level student at the School of Law of National University of Mongolia. First of all, congratulations to all the students who received the scholarship. I am very happy to receive the scholarship for the second year. I would like to express my gratitude to the Mitsubishi UFJ Foundation for awarding a scholarship in recognition of our students’ efforts and hard work. I personally believe that hard work is the key to a good education and I believe that this hard-earned scholarship will be the beginning of our many future successes. Good luck to all.”

“Good morning, Dear honored guests and students who have arrived here, I wish all of you a good day. In 2020, I enrolled as an electronic engineer at the School of Information Technology and Electronics of the National University of Mongolia. Since then I have been successfully studying for the 4th year.

Today, I am extremely happy to receive a scholarship named after the Mitsubishi UFJ Foundation of Japan. Today, I congratulate all students who are receiving this scholarship and wish them great success in their studies and work.

I would like to express my gratitude to the administration of the National University of Mongolia, professors, family members, friends, and fellow students who have supported us in every way to make our studies successful.

The scholarship named after the Mitsubishi UFJ Foundation is not only a financial support, but also an inspiration for our further studies and a great investment in our future.

On behalf of all the students receiving scholarships from the Foundation, I would like to express my gratitude to the staff of Mitsubishi UFJ Foundation of Japan and wish you all the best and success in your work.”

Тэтгэлэгт тэнцсэн суралцагчид

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [643.21 KB]

Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар