“Хууль эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөгт урьж байна

Share Button

Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, Оюутны хөгжлийн төвтэй хамтран “Хууль эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг арга хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 03, 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь МУИС-ийн суралцагч, багш, ажилтанд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болон зөвлөгөө авагчдад хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, зөвлөмжийг нэг дороос авах боломжийг олгох зорилготой.

Зөвлөгөөг Хууль зүйн сургуулийн оюутнуудаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн хүрээлэн, Легал Консалтанси энд Рисерч Тийм ХХК, СНОУ ХИЛЛ КОНСАЛТИНСИ, ХХН, Дэнс легал” ХХК, Эм Жэй Эл Атторнейс” ХХН гэсэн байгууллагуудын мэргэжлийн хуульчид өгнө.

Та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирж танд болон таны ойр дотны хүнд тулгамдсан хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө авч, учирч болох эрсдлээс сэргийлээрэй.

  • 2024 оны дөрөвдүгээр сарын 03, Хичээлийн II байрны 2 давхарт
  • 2024 оны дөрөвдүгээр сарын 04, Номын сангийн 2 давхарт
  • 2024 оны дөрөвдүгээр сарын 05, Хичээлийн IV байрны 2 давхарт

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар