Хайж байна...

Цаг уур, ус судлалын тэнхимийн нээлттэй их семинар боллоо

Share Button

Монгол Улсад Ус, цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Дэлхийн усны өдөр, Дэлхийн цаг уурын өдөр”-ийн хүрээнд Цаг уур, ус судлалын тэнхимээс нээлттэй их семинарыг зохион байгууллаа. Семинар 2024 оны гуравдугаар сарын 27-ны 15:00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 506 тоот өрөөнд болов. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (ScD), Д.Дагвадорж “Уур амьсгалын онол ба уур амьсгалын өөрчлөлтийн физик-математикийн тайлал, үндэслэл, чиг хандлага” сэдвээр илтгэлээ. Семинарт АТС, Байгалийн ухааны салбарын магистрант, докторант оюутан болон судлаач, багш нар оролцсон юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар