Байгалийн ухааны судлаач, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулж, инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх “UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024″ хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
“Bootcamp” буюу эрчимт сургалт нь дэлхийн 10 гаруй орнуудад амжилттай зохион байгуулагдаж анх удаа Монгол Улсад ЮНЕСКО, БШУЯ, МУИС, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хамтран зохион байгуулж байна.
Эрчимт сургалтад Байгаль, Инженер, Технологи, Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын залуу энтерпрёнерүүд их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид Хими, Биологи, ХАА, Хүрээлэн буй орчин, Материал судлал, Нанотехнологи, Ойн аж ахуй, Ургамал хамгаалал, Бизнес, Нийгмийн инновац, Санхүү хүний нөөц, чанарын менежмент зэрэг 30 гаруй салбарын судлаачид хамрагдаж байна.
Эрчимт сургалт 2024 оны дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд үргэлжилнэ.