Монгол Улсын Гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “МУИС-ийн Электроникийн III Олимпиад”-ыг зохион байгуулна

Share Button

МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “МУИС-ийн Электроникийн III Олимпиад”-ыг 2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны бямба гарагт 10:00 цагаас хичээлийн VII байрны 209 тоот өрөөнд зохион байгуулна. Олимпиадад MУИС-ийн бүх оюутан хамрагдах боломжтой.

Олимпиад хоёр үе шатаас бүрдсэн ба нэгдүгээр шатанд оролцогчид бодлого бодох ба бодлогын даалгаврыг тухайн оюутны судалсан хичээлүүдээс нь харгалзан өгнө. Бодлогын даалгавраас шалгарсан эхний 30-н оролцогчид хоёрдугаар шатны практик даалгаварт оролцоно.

Олимпиадын шагнал

I шатны шагнал:

  1. Тэргүүн байр-1 (150 мянган төгрөг, өргөмжлөл)
  2. Дэд байр  -1 (100 мянган төгрөг, өргөмжлөл)
  3. Гутгаар байр -1 (50 мянган төгрөг, өргөмжлөл)

II шатны шагнал:

Аналог хэлхээний даалгавар

  1. Тэргүүн байр-1 (100 мянган төгрөг, өргөмжлөл)
  2. Дэд байр-1 (50 мянган төгрөг, өргөмжлөл)

                        Proteus программ дээрх симуляцийн даалгавар             

  1. Тэргүүн байр-1 (100 мянган төгрөг, өргөмжлөл)
  2. Дэд байр -1 (50 мянган төгрөг, өргөмжлөл)

                        PLC программчлах даалгавар

  1. Тэргүүн байр -1 (100 мянган төгрөг, өргөмжлөл)
  2. Дэд байр-1 (50 мянган төгрөг, өргөмжлөл)

Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн Улсын XX олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана.

  • Олимпиадын бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг дуустал цахимаар бүртгэнэ.
  • Microsoft Forms: https://forms.office.com/r/JazDGdmBiZ
  • Бүртгэлийн хураамжгүй.
  • Бүртгэлийг зөвхөн @stud.num.edu.mn хаягаар бүртгэнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар