ЕБС-ийн суралцагчдад зориулж ЭЕШ-ын 10 хичээлээр арга зүйн зөвлөмж, лекц, мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулах “МУИС-ийн сорилго-2024” өдөрлөг, олимпиадыг Багш, оюутны хөгжлийн төвд цувралаар зохион байгуулж байна.
Энэ долоо хоногт “Хими” хичээлийн арга зүйн зөвлөмж, өдөрлөг МУИС-ийн Номын сангийн 502 тоотод 14:00-17:30 цагийн хооронд болно.
ЗОЧИН ИЛТГЭГЧ:
- МУИС, ШУС-ийн Химийн тэнхимийн дэд профессор Н.АМГАЛАН /Хими суурьтай хөтөлбөрүүд/
- МУИС, ШУС-ийн Химийн тэнхимийн дэд профессор Ч.НЯМГЭРЭЛ /Химийн ЭЕШ: Сонгох хариулттай даалгавар ажиллах тактик/
-
БҮТ-ийн Даалгаврын сангийн Химийн хичээлийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн Б.ГАН-ЭРДЭНЭ /Хими хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд өгөх зөвлөмж/