Япон Улсын Шига их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Япон Улсын Шига Их Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хоорондын оюутан солилцох хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд Шига их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: Шига их сургуулийн материал хүлээн авах хугацаа 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний Баасан гараг.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маяг ТАТАХ (Загвар өргөдлийн маягт ТАТАХ)
  2. Виз мэдүүлэхэд шаардлагатай Зөвшөөрлийн гэрчилгээг (Certificate of eligibility) ТАТАХ (загвар зөвшөөрлийн гэрчилгээ ТАТАХ)
  3. Байрны хүсэлт ТАТАХ, (загвар байрны хүсэлт ТАТАХ)
  4. Тангараг бичиг ТАТАХ (загвар тангараг бичиг ТАТАХ)
  5. Эрүүл мэндийн бичиг ТАТАХ
  6. Эрүүл мэндийн түүх ТАТАХ
  7. Элсэлтийн гэрчилгээ ТАТАХ, (Загвар элсэлтийн гэрчилгээ ТАТАХ)
  8. Цээж зураг
  9. Сургуулийн тодорхойлолт (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  10. Албан ёсны дүнгийн хуулбар (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  11. Тодорхойлох захиа буюу Recommendation Letter (Англи эсвэл Япон хэл дээр байна). Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг эсвэл тамгатай байна
  12. Англи хэлний болон Япон хэлний онооны батламж, сертификат (Англи болон Япон хэл дээрх хөтөлбөрийн мэдээлэл, болон хэлний шаардлагатай танилцана уу уу)
  13. Суралцах төлөвлөгөө (Англи эсвэл Япон хэл дээр байна).
  14. Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  15. Цээж зураг 2 хувь (зургаар болон файлаар)

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

Тэтгэлэг олгох оюутны тоо: Дөрөв хүртэлх оюутан

Суралцах хугацаа: Хоёр улирал

Шига их сургуульд суралцах чиглэл

Хүн төрөлхтний Соёлын Сургууль, Соёл хоорондын харилцааны тэнхимээс бусад бүх тэнхим япон хэл дээр хичээл явагддаг ба хэрэв япон хэлний JLPT N1 түвшний гэрчилгээгүй бол дээр дурдсан хоёр тэнхимд суралцахыг зөвлөж байна.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг Оюутны хөгжлийн төвд (МУИС-ийн  хичээлийн II байрны ард байрлах Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, Г.Навчаа мэргэжилтэн) өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар заасан хугацаанд ирүүлнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар