МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдөр боллоо. Тус хуралд Багш, гадаад хэлний боловсрол /Англи/, Орон судлал /Британи/, Гадаад хэлний орчуулга /Англи/ хөтөлбөрийн есөн оюутан оролцов.
- Тэргүүн байр: Багш, гадаад хэлний боловсрол /Англи/ хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Хулан, Ш.Батбаяр нар “Монголчууд болон уугуул Америкчуудын соёлын ижил төстэй шинж: Чоныг үзэх үзэл” хамтарсан илтгэл
- Дэд байр: Гадаад хэлний орчуулга /Англи/ хөтөлбөрийн III түвшний оюутан А.Золзаяа “Англи хэлний үг хэллэг оюутнуудын өдөр тутмын хэл ярианд хэрхэн хэрэглэгдэж буй тухайд – (МУИС-д суралцаж буй II, III түвшний оюутнуудын жишээгээр)” илтгэл
- Гутгаар байр: Багш, гадаад хэлний боловсрол /Англи/ хөтөлбөрийн III түвшний оюутан Р.Энхзаяа “Цахим сүлжээний донтолтын шалтгаан” илтгэлээр тус тус шалгарлаа.